Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2007-12-24
Дугаар 04
Хэргийн индекс 001/2008/04/з
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Оросоогийн Зандраа
Нэхэмжлэгч Б.Батжаргал
Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нийгмийн даатгал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч
  1. Улсын   Дээд   шүүхийн   Захиргааны   хэргийн   танхимын   давж   заалдах шатны шүүх хуралдааны 2007 оны 9 дүгээр сарын 12-ны 151 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Тов аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтыг "Төрийн  албаны  тухай  хуулийн  27 дугаар  зүйлийн  27.2.1-д заасныг баримтлан Зуунмод сумын Засаг дарга бөгөөд захирагч Ц.Батболдын 2007 оны 2   дугаар   сарын    9-ний   өдрийн   4   дүгээр   захирамжийг   хүчингүй   болгож, Б.Батжаргалыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга бөгөөд захирагчийн албаны холбоо,  худалдаа,  нийтийн  аж ахуйн үйлчилгээ,  үйлдвэр хариуцсан мэргэжилтний   албан   тушаалд   эгүүлэн   тогтоосугай"   гэж,   3   дугаар   заалтын "Төрийн албаны тухай хуулийн  28 дугаар зүйлийн  28.1,   ..."  гэснийг "Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6,  ..." гэж, "... Төв аймгийн Засаг даргын Тамгын  газраас  ..." гэснийг "...  Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас ..." гэж, 5 дугаар заалтын "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1..., хариуцагчаас 18362 төгрөг гаргуулж ..." гэснийг  "Иргэний хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   57   дугаар   зүйлийн   57.2, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2,... хариуцагчаас 250 төгрөг гаргуул ж" гэж тус тус өөрчилсүгэй.
  2. Гэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 250 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах, хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 18112 төгрөгийг Төв аймгийн Зуун мод сумын ХААН банк дахь төрийн сангийн 5721012965 тоот данснаас гаргуулж буцаан олгосугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.