Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2007-06-25
Дугаар 70
Хэргийн индекс 001/2007/70/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Оросоогийн Зандраа
Нэхэмжлэгч Б.Хадбаатар
Хариуцагч Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэннадмид
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Ж.Эрдэнийн өмгөөлөгч Д.Тэгшжаргал
Маргааны төрөл Төрийн болон орон нутгийн өмч
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч
  1. Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 14- ний өдрийн 04 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3, 4-т заасныг баримтлан Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2004 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоол /хавсралт/-ын Ж.Эрдэнээд холбогдох заалт, 2-23-8 тоот орон сууцыг өмчлөх эрхийн 0103023 дугаар гэрчилгээ, мөн товчооны 2001 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 41 дүгээр тогтоол /хавсралт/-ын Б.Хадбаатарт холбогдох заалт, 2-23-8 тоот орон сууцыг өмчлөх эрхийн 0090632 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Д.Хадбаатарын өмчлөх эрх сэргээлгэх    тухай     нэхэмжлэлийн     шаардлагыг    хэрэгсэхгүй     болгосугай"     гэж өөрчилсүгэй.
  2. Шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д  зааснаар   гуравдагч   этгээдээс  улсын   тэмдэгтийн   хураамжид  төлсөн   250 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.