Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2006-04-02
Дугаар 35
Хэргийн индекс 001/2007/35/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч М.Абужалел
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

1.Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг "Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2006 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн "ажлаас чөлөелөх, ажилд түр томилох тухай" 01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, А.Мусаханыг мөн аймгийн Дэлүүн сумын Засаг даргын орлогч бөгөөд төрийн сангийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоосугай" гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Гуравдагч этгээд М.Абужалелийн гомдлыг хангахгүй орхисугай.

3. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан гуравдагч этгээд М.Абужалелаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.