Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2007-01-08
Дугаар 01
Хэргийн индекс 001/2007/01/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Пүрэвийн Цэцгээ
Нэхэмжлэгч Я.Баяртогтох
Хариуцагч Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батсэрээдэнэ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 10 дугаар еарын 25-ны өдрийн 164 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дугаар заалтыг "Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2006 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 76 дугаар тушаалын Я.Баяртогтоход холбогдох хэсгийг хүчингүй болгож, Я.Баяртогтохыг Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газрын Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хуваарилалт, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай" гэж, 3 дахь заалтын "... 501611 төгрөгийг /1405583 төгрөгөөс тэтгэлгээр авсан 904972 төгрөгийг хасаж/..." гэснийг"... 501191 төгрөгийг ..." гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.    Хариуцагчийн    итгэмжлэгдсэн    төлөөлөгч    Д.Амгалангийн гомдлыг   хангахгүй орхисугай.

3. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амгалангаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.