Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2006-05-12
Дугаар 32
Хэргийн индекс 001/2006/32/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Оросоогийн Зандраа
Нэхэмжлэгч Ч.Жаргалсайхан
Хариуцагч АМГТХЭГ-ын ГУУКГ-ын дарга Х.Хэрлэн
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Гоби Коул энд Энержи" ХХК-ийн захирал Даррил Кларк
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

1. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 9 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2006 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "1.Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, 14 дүгээр зүйлийн 6, 7 дэх хэсэг, 58 дугаар зүйлд заасныг баримтлан Ч.Жаргалсайханы "Дорнод аймгийн Сэргэлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт хамаарах "Төвгөр шил" хэмээх газар хайгуулын лиценз олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, Уул уурхайн кадастрын газарт даалгасан шийдвэр гаргах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 10, 11-д заасныг баримтлан Тоби Коул энд Энержи" ХХК-д ашигт малтмалын хайгуулын лиценз олгох тухай Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, Уул уурхайн кадастрын газрын 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1558 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай" гэж өөрчилсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.