Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2006-01-16
Дугаар 10
Хэргийн индекс 001/2006/10/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Оросоогийн Зандраа
Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбилэг
Хариуцагч НЗДТГХХБТ хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд "Стандарт М" ХХК, "Таянхан" ХХК
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

1.Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 44 а дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг "Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсгийг баримтлан Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Таянхан" ХХК-д 2005 оны 7 дугаар сарын 29-ний өдөр олгосон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, "Стандарт М" ХХК болон "Таянхан" ХХК-иудын Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын 15, 17 дугаар байранд байршуулсан радио станц, хүлээн авагч антен зэргийг зайлуулах, "Стандарт М" ХХК-ийн радио станцын антен байрлуулсан шийдвэр болон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай" гэж, 3 дахь заалтын " ... 56.1 ..." гэснийг "... 56.2 ..." гэж тус тус өөрчилж "... Ж.Эрдэнэбилэг нараар ..." гэсний дараа "... болон Харилцаа холбооны зохицуулах хороогоор ..." гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  2. Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 250 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлсөн болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.