Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2013-10-02
Дугаар 159
Хэргийн индекс 038/2012/0003/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан нам
Хариуцагч Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.2.нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бүгдийг хангах;
Шийдвэрийн товч

1. Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны 162 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 93 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай  хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.