Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2010-05-31
Дугаар 153
Хэргийн индекс 001/2010/153/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч "Хүчит арслан" ХХК
Хариуцагч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд болон Авто тээврийн газар
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч
  1. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 91 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 159 дүгээр магадлалын 1 дэх заалтыг "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 15 дугаар зүйлийн 15.15.6, Авто тээврийн тухай хуулийн 15   дугаар   зүйлийн   15.2,   15.7-д   заасныг   баримтлан   Зам,   тээвэр,   барилга,   хот байгуулалтын дэд сайд А.Гансүхийн 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3/1731 дүгээр албан бичиг, Авто тээврийн газраас зарласан Орхон аймгийн  Баян-Өндөр сум-Улаанбаатар-Орхон   аймгийн    Баян-Өндөр   сумын   хооронд   нийтийн   зорчигч тээврийн    байнгын    үйлчилгээ    эрхлэх    гүйцэтгэгчийг    сонгох    ОР-09-02    сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч "Хүчит арслан" ХХК-ийн нэхэмжлэлийн    шаардлагыг    бүхэлд    нь    хэрэгсэхгүй    болгосугай"    гэж    өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
  2. Шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдьдсугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.