Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2010-11-08
Дугаар 272
Хэргийн индекс 001/2010/272/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Оросоогийн Зандраа
Нэхэмжлэгч Д.Бадрал
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Д.Дашдаваа ,Л.Урнаа
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

1.    Нийслэлийн    Захиргааны хэргийн  шүүхийн  2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 279 дүгээр шийдвэр, Улсын Дээд  шүүхийн  Захиргааны  хэргийн  танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 366 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн   1,   23   дугаар   зүйлийн   5-д   заасныг   баримтлан   Чингэлтэй   дүүргийн   Бага тойруугийн 18 дугаар байрны 5 тоотын 2 өрөө орон сууцыг 1996 оны 4 дүгээр сарын 15- ны өдрөөс Д.Дашдаваад эзэмшүүлэх эрхийн 961643 дугаар гэрчилгээ, нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 03 дугаар тогтоолын Д.Дашдаваад холбогдох хэсэг, Ү- 2202006574 дугаар эрхийн улсын бүртгэл, Д.Ариунболдын нэр дээр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000096547 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай" Д.Бадралын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг Төрийн сангийн орлогоос гаргуулж гуравдагч этгээдэд буцаан олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.