Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2010-11-01
Дугаар 269
Хэргийн индекс 001/2010/269/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Оросоогийн Зандраа
Нэхэмжлэгч Ч.Буянхишиг
Хариуцагч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

1.   Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1,-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Хишиг-Өндөр сумын Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 01-ний "Ажлаас халах тухай" 120 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч.Буянхишигийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

  1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ч.Буянхишигт 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг тооцож сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгохыг сумын Засагдарга М.Зоригтод даалгасугай.
  2. Сумын Засаг дарга М.Зоригт энэ шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Төрийн  албаны  тухай  хуулийн  41   дүгээр  зүйлийн  41.1.3,  Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 дахь заалт болон бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсүгэй" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ч.Буянхишигт олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.