Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2010-10-25
Дугаар 266
Хэргийн индекс 001/2010/266/з
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Оросоогийн Зандраа
Нэхэмжлэгч Монголын алт" МАК ХХК
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "Адуунчулуун" ХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

1. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 310 дугаар магадлалыг хүчингуй болгож, Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

"Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2006 оны 103 дугаар захирамжийн 2 дахь заалтыг илт хууль бусад тооцсугай" гэж өөрчилсүгэй.

2.Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан олгосугай.

4.Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 8 дугаар сарын   09-ний   өдрийн   48,   49  дүгээр   захирамжийн  үйлчлэл   дуусгавар   болсныг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.