Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2010-09-13
Дугаар 203
Хэргийн индекс 001/2010/203/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Оросоогийн Зандраа
Нэхэмжлэгч Г.Оюунжаргал
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү хяналт шалгалтын улсын байцаагч Л.Юмжирдуламд
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

1. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 218 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

"Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.6, 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.8, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 50-01/293, 50-01/288 дугаар актуудыг хүчингүй болгуулах тухай Г.Оюунжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг төрийн  сангийн орлогоос буцаан олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.