Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-09-17
Дугаар 303
Хэргийн индекс 031/2013/0052/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Шунхлай трейдинг" ХХК, ”Жаст-Ойл” ХХК, ”Сод монгол групп” ХХК,
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

                                               ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 320 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “ ..., Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг” гэснийг “ ... , Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолын нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК, “Жаст-Ойл” ХХК, “Сод монгол групп” ХХК-иудад холбогдох хэсгийг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах  гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.             

  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                  Т.ЭНХМАА

                                                                                                                            Б.МӨНХТУЯА 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.