Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-06-18
Дугаар 191
Хэргийн индекс 031/2011/0485/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Жамцын Жавзандулам
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд “Ээрмэл” ХК
Маргааны төрөл Газар, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1.Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 158 дугаар шийдвэрийн1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, үүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Жавзандуламын “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжийн “Ээрмэл” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Ээрмэл” ХК-д олгосон “Ү-2206010445 улсын дугаарт бүртгэсэн бүртгэл, 000062199  дугаарын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн  бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6, 74 дүгээр зүйлийн 74.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Ээрмэл” ХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/224 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                            ШҮҮГЧИД                                                            Д.БАТБААТАР

        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                         Б.МӨНХТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.