Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-09-21
Дугаар 171
Хэргийн индекс 035/2011/0004/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Авирмэдийн Отгонцэцэг
Нэхэмжлэгч А.Батжаргал
Хариуцагч Хишиг-Өндөр сумын Засаг дарга М.Зоригт
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ч.Алимаа
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах;
Шийдвэрийн товч

              1. Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6А дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А.Батжаргалын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар “Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 154 тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн А.Батжаргалыг Хишиг-Өндөр сумын бүрэн дунд сургуулийн захирлаар томилохыг даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 41.1.1, 41.1.2-т зааснаар Засаг дарга М.Зоригтод арга хэмжээ авч шийтгэл ногдуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар гуравдагч этгээдээс төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, Ч.Алимаад буцаан олгосугай.

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.08.02 06А Булган аймгийн Захиргааны хэргийн шүүх Гомбодоржийн Гантуяа А.Батжаргал Хишиг-Өндөр сумын Засаг дарга М.Зоригт
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.11.07 214 Улсын дээд шүүх Оросоогийн Зандраа А.Батжаргал Хишиг-Өндөр сумын Засаг дарга М.Зоригт