Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2012-03-07
Дугаар 76
Хэргийн индекс 220/2011/0001/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Авирмэдийн Отгонцэцэг
Нэхэмжлэгч Д.Ёлка
Хариуцагч Орхон аймгийн Шүүхийн Тамгын хэлтсийн дарга М.Ганчулуун
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 37 дугаар тушаалыг хүчингүй болгож” гэсний дараа “Д.Ёлкаг Орхон аймгийн шүүхийн тамгын хэлтсийн шүүгчийн туслах бөгөөд нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож” гэсэн өөрчлөлт оруулж, 2 дахь заалтыг хүчингүй болгон, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.12.26 01 Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх Балжирхүүгийн Энхтайван Д.Ёлка Орхон аймгийн Шүүхийн Тамгын хэлтсийн дарга М.Ганчулуун