Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-11-06
Дугаар 351
Хэргийн индекс 240/2013/0006/з/
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Г.Саранцэцэг
Хариуцагч өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн хороо
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

           1.Өмнөговь аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн тогтоох 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Саранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн хорооны 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж түүнд олгосугай.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.