Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-10-30
Дугаар 338
Хэргийн индекс 111/2013/0010/з/
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Авирмэдийн Отгонцэцэг
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол 18-25 тоотод оршин суух Л.Төгссайхан
Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Д.Өнөрсайхан
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах;
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь заалтыг баримтлан Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Л.Төгссайханы “Дагийранз овогтой Өнөрсайханы Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 0118001085 тоот гэрчилгээг хүчингүй болгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, түүний нэхэмжлэлээр үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.