Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-07-03
Дугаар 203
Хэргийн индекс 031/2012/0548/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цэндийн Цогт
Нэхэмжлэгч Грийнленд лоункейр ХХК
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Ч.Эрдэнэцэцэг, Дики Ди Жонг, Дэ Жонг Теодорус Жакоб нар
Маргааны төрөл Хуулийн этгээдийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын төлөөлөгчөөс  гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээ зүйлийн 44.1-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд нарын төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 70200 төгрөгийг төлөөлөгч Ш.Базаррагчаад буцаан олгосугай.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.