Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-06-29
Дугаар 95
Хэргийн индекс 031/2011/0158/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Түндэвийн Энхмаа
Нэхэмжлэгч Дашнамжилын Гантулга
Хариуцагч Гаалийн Ерөнхий газрын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 201 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 4 дүгээр зүйлийн 4.2.4, Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.11, 273 дугаар зүйлийн 273.5 дахь хэсгийг баримтлан Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Д.Гантулгын “...Гаалийн ерөнхий газрын даргын ”Тушаал хүчингүй болгох тухай” 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 262 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.05.18 0201 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Дугажийн Дамдиндорж Дашнамжилын Гантулга Гаалийн Ерөнхий газрын дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.09.12 150 Улсын дээд шүүх Оросоогийн Зандраа Дашнамжилын Гантулга Гаалийн Ерөнхий газрын дарга