Шийдвэрийн төрөл | Магадлал |
---|---|
Огноо | 2013-10-30 |
Дугаар | 342 |
Хэргийн индекс | 033/2013/0000/З |
Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Нэхэмжлэгч | Баян-Өлгий аймгийн Ахмадын хороо |
Хариуцагч | Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид |
Хариуцагчийн төрөл | Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд / |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | Бусад |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Хүчингүй |
Хүчингүй болсон шалтгаан | 88.1.2.нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бүгдийг хангах; |
Шийдвэрийн товч | ТОГТООХ нь: 1. Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д зааснаар Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |