Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-10-17
Дугаар 328
Хэргийн индекс 031/2013/0220/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Батжаргалын Отгонжаргал
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08дугаар сарын 27 –ны өдрийн 341 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гартал Цагдаагийн ерөнхий газрын даргын2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаар тушаалын Б.Отгонжаргалд холбогдох хэсгийг түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан сахилгын шийтгэлийг хуульд заасны дагуу  нэхэмжлэгчийн гэм буруу, зөрчлийн шинж байдалд тохирсон шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.         

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.08.27 0341 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Доржгочоогийн Баатархүү Батжаргалын Отгонжаргал Цагдаагийн ерөнхий газрын дарга