Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-08-14
Дугаар 263
Хэргийн индекс 031/2013/0120/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Сумъяагийн Бумангэрэл
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Д.Банзрагч, С.Энхбат нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 21 –ний өдрийн 283 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.4, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бумангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 210146 тоот улсын байцаагчийн актаар тогтоосон 289.263.900 төгрөгийн төлбөрийг 246.959.508 төгрөгөөр багасгаж, төлбөрийн хэмжээг 42.304.392 төгрөг болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 –д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.