Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-08-28
Дугаар 277
Хэргийн индекс 031/2013/0124/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч “Монголын сагсан бөмбөгийн холбоо” нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага
Хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга болон тус газрын хяналтын улсын байцаагч Ц.Билэгсүх, Б.Ганзориг нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд “Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо” нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага
Маргааны төрөл Хуулийн этгээдийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 18 дугаар зүйлийн 18.2, 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Монголын сагсан бөмбөгийн холбоо” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч нарын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 77 тоот дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 149 дүгээр тушаал, “Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо” ТББ-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 7025 дугаар шийдвэрээр бүртгэсэн улсын бүртгэл, улсын бүртгэлийн 9071025123 дугаар бүхий гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.