Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2012-08-29
Дугаар 251
Хэргийн индекс 031/2012/0302/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дэмбэрэлийн Батбаатар
Нэхэмжлэгч Халзан овгийн Батхуягийн Алтанхуяг
Хариуцагч Нийслэлийн сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрбаяр
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.2.нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бүгдийг хангах;
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 284 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Б.Алтанхуягийн нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн              27 дугаар зүйлийн 27.2.6, 29 дүгээр зүйлийн 29.1,  Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6, 29 дүгээр зүйлийн 29.19, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасныг баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын намаас нэр дэвшигч Ц.Сандуйг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгасугай.

 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа болон давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нийт 140400 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж Б.Алтанхуягт буцаан олгосугай.

 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.07.09 0284 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Дүгэрхүү Эрдэнэчимэг Халзан овгийн Батхуягийн Алтанхуяг Нийслэлийн сонгуулийн хороо