Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-08-03
Дугаар 135
Хэргийн индекс 031/2010/0213/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч “Металл сервис” ХХК, “Шинэчлэл инвест” ХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд М.Батсүх
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.2.нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бүгдийг хангах;
Шийдвэрийн товч

 1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 17 –ны өдрийн 256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гартал Нийслэлийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 07 –ны өдрийн 289 дүгээр захирамж, 2009 оны 01 дүгээр сарын 28 –ны өдрийн 21 дүгээр захирамжийн М.Батсүхэд холбогдох хэсгийг тус тус түдгэлзүүлж, Нийслэлийн Засаг даргын 1999 оны 05 дугаар сарын 04 –ний өдрийн А/72 дугаар захирамжийн Г.Цэвэлсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан газар эзэмшүүлэх шийдвэрийг хуульд заасан шаардлага хангаж, бусдын газартай давхцуулахгүйгээр, орц гарц гаргасан байдлаар шийдвэрлэхийг  хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг нэхэмжлэгч “Металл сервис” ХХК –д буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.