Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-08-17
Дугаар 147
Хэргийн индекс 031/2011/0219/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч “Хавт шонхор” ХХК
Хариуцагч Татварын Ерөнхий Газрын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч Б.Өсөхбаяр
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 08 –ны өдрийн 240 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Аж ахуй нэгжийн албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1, Хувь хүний албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалт” гэснийг “Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.5 дахь хэсэгт заасныг” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.