Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-06-15
Дугаар 76
Хэргийн индекс 031/2011/0127/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Авирмэдийн Отгонцэцэг
Нэхэмжлэгч "Агь-трейд" ХХК
Хариуцагч : Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Өнөрбаяр, О.Батсүрэн
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн 1 дүгээр зүйл, “Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2010 оны 260924 тоот актаар тогтоосон 367.667.4 мянган төгрөгийн төлбөрөөс            210.103.6 төгрөгийн төлбөрийг хасч, 157.563.8 мянган төгрөг болгон багасгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.