Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-05-29
Дугаар 175
Хэргийн индекс 031/2013/0075/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Түндэвийн Энхмаа
Нэхэмжлэгч М.Бадамсүрэн
Хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 143 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бадамсүрэнгийн “Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ-1/02 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Аймгийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэх” тухай 01 дүгээр тогтоолын дагуу томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.04.08 0143 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Цолмонгийн Сайхантуяа М.Бадамсүрэн Монгол Улсын Ерөнхий сайд
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.09.16 139 Улсын дээд шүүх Цэгмидийн Сумъяа М.Бадамсүрэн Монгол Улсын Ерөнхий сайд