Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-03-20
Дугаар 99
Хэргийн индекс 031/2012/0442/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Түндэвийн Энхмаа
Нэхэмжлэгч “Хонгорын орд” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1.    Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 531 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг “1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3,  33 дугаар зүйлийн 33.2, 33.3, 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсгийг баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1176 дугаар шийдвэрийн “Хонгорын орд” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 3354Х, 7599Х тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, мөн 4 дэх заалтыг “2” гэж тус тус өөрчилсүгэй.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                 Т.ЭНХМАА



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.