Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2012-12-25
Дугаар 06
Хэргийн индекс 038/2012/0008/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Р.Энхтуяа
Хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Орон сууц хувьчлах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

           1. Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 25 –ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Дугар, Р.Энхтуяа нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04 –ний өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын С.Нармандахад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ЦОГТ
ШҮҮГЧИД                                                                                      Д.БАТБААТАР
                                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.