Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-06-22
Дугаар 88
Хэргийн индекс 033/2011/0015/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дэмбэрэлийн Батбаатар
Нэхэмжлэгч ”Мурап” ХХК-ийн захирал Х.Халиасхар
Хариуцагч Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нийгмийн даатгал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах;
Шийдвэрийн товч

1. Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, иргэн Х.Халиасхарын “Мурап” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 1074899 төгрөгийг “Барлау” компанийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон нь хууль бус болохыг тогтоож, уг мөнгийг “Мурап” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлд тооцохыг аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 550 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, Х.Халиасхард буцаан олгож, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.   

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.