Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2012-02-20
Дугаар 60
Хэргийн индекс 031/2011/0323/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Түндэвийн Энхмаа
Нэхэмжлэгч Хаан банк ХХК болон нэр бүхий 9 банк
Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Батсуурь, улсын байцаагч Ц.Тэрбиш, Д,Эрдэнэтуяа, Б.Шижирбаатар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.2.нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бүгдийг хангах;
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  2/-д, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 1, 2, 24 дүгээр зүйлийн 1,  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-д заасныг тус тус баримтлан “Төрийн банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Голомт банк” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК, “Капитрон банк” ХХК-иудад холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын  2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 5/47 дугаартай албан шаардлагууд, 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн  улсын ахлах байцаагч У.Батсуурийн “Капитал банк” ХХК, “Хадгаламж банк ХХК, “Төрийн банк” ХХК, “Хас банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Голомт банк ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК , “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК,  “Капитрон банк” ХХК-иудыг тус бүр 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгосон 0000761, 0000763-0000768, 0000771-0000773 дугаартай шийтгэврүүдийг тус тус хүчингүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч 9 банкнаас /Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас бусад/ улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөг нийт 631800 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.    

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.ЦОГТ   

ШҮҮГЧИД                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                       Т.ЭНХМАА       



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.11.14 0448 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Сосорын Мөнхжаргал Хаан банк ХХК болон нэр бүхий 9 банк Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Батсуурь, улсын байцаагч Ц.Тэрбиш, Д,Эрдэнэтуяа, Б.Шижирбаатар нар
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.02.20 60 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Түндэвийн Энхмаа Хаан банк ХХК болон нэр бүхий 9 банк Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Батсуурь, улсын байцаагч Ц.Тэрбиш, Д,Эрдэнэтуяа, Б.Шижирбаатар
2012.02.20 60 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Түндэвийн Энхмаа Хаан банк ХХК болон нэр бүхий 9 банк Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Батсуурь, улсын байцаагч Ц.Тэрбиш, Д,Эрдэнэтуяа, Б.Шижирбаатар