Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2012-03-28
Дугаар 101
Хэргийн индекс 031/2011/0385/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Мишигийн Батсуурь
Нэхэмжлэгч “Жаст Ойл” ХХК
Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Мөнхбаяр
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 484 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 10 дугаар зүйлийн 10.9.8, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, 20 дугаар зүйлийн 20.3.1, 20.3.3, 22 дугаар зүйлийн 22.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын байцаагчийн 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0000777 тоот шийтгэврийг хүчингүй болгож, Улсын байцаагчийн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5/63 тоот албан шаардлагыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурдсугай.
  3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ЦОГТ

        ШҮҮГЧИД                                                                                Т.ЭНХМАА

                                                                                                          М.БАТСУУРЬ

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.