Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2012-12-26
Дугаар 07
Хэргийн индекс 031/2012/0360/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цэндийн Цогт
Нэхэмжлэгч Эс Эм Эс ХХК
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярсайхан, Ж.Бат
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Эс эм эс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Налайх дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар байрны 1 дүгээр орцны орон сууцнуудыг нэр бүхий иргэдийн нэр дээр бүртгэсэн дараах бүртгэл, түүнд үндэслэн олгосон гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгосугай” гэснийг “... хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, “Эс эм эс” ХХК болон гуравдагч этгээд нарыг Налайх дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар байрны 1 дүгээр орцны орон сууцнуудын өмчлөгч гэдгийг баттай нотлох баримтад үндэслэн шинэ захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж,  энэхүү шинэ захиргааны акт гартал нэр бүхий иргэдийн нэр дээр бүртгэсэн дараах бүртгэл, түүнд үндэслэн олгосон гэрчилгээнүүдийн биелэлтийг тус тус түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээд Ч.Наранцэцэг, гуравдагч этгээд  нарын өмгөөлөгч Д.Янжинхорлоо  нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг тэдгээрт буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАА

                       ШҮҮГЧ                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ЦОГТ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.10.19 0420 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Сосорын Мөнхжаргал Эс Эм Эс ХХК Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн газар
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.02.18 026 Улсын дээд шүүх Чулууны Тунгалаг Эс Эм Эс ХХК Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн газар