Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2012-04-04
Дугаар 104
Хэргийн индекс 031/2011/0026/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Түндэвийн Энхмаа
Нэхэмжлэгч Бариач овгийн Намсрайн Ариунболд
Хариуцагч Архивын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

          1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 60 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн /2005 оны/ 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2,  Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.8, Архивын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.10, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг баримтлан Н.Ариунболдын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний архивын газрын даргын хамтарсан 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 22/69 дугаар тогтоол/ тушаалаар батлагдсан “Сонгуулийн холбогдолтой баримт бичгийг эмхлэн цэгцлэх, архивт шилжүүлэх, хадгалах, ашиглуулах журам”-ын Зургаа. Архивын баримтын ашиглалт гэсэн хэсгийн 6.2-д “...Хорооны нарийн бичгийн даргын зөвшөөрөл /11 дүгээр хавсралт/-ийн дагуу“ гэсэн хэсэг, 6.4.4-д “архивын баримт бичгийг Хорооны нарийн бичгийн даргын зөвшөөрөлгүйгээр олшруулах хувилан албаны бус хэрэгцээнд гадагш гаргах“ гэсэн заалтыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

       3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.


Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.06.29 0271 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Эрдэмбилэгийн Лхагвасүрэн Бариач овгийн Намсрайн Ариунболд Архивын ерөнхий газрын дарга Т.Өлзийбаатар
2012.02.17 0060 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Доржгочоогийн Баатархүү Бариач овгийн Намсрайн Ариунболд Архивын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.04.04 104 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Түндэвийн Энхмаа Бариач овгийн Намсрайн Ариунболд Архивын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо
2012.04.04 104 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Түндэвийн Энхмаа Бариач овгийн Намсрайн Ариунболд Архивын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.05.30 74 Улсын дээд шүүх Цэгмидийн Сумъяа Бариач овгийн Намсрайн Ариунболд Архивын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо