Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-06-23
Дугаар 91
Хэргийн индекс 031/2010/0433/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч “Сорогзон” ХХК
Хариуцагч Төрийн өмчийн хороо
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд “Батнам” ХХК, “Чулуут рашаан” ХХК
Маргааны төрөл Орон сууц хувьчлах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 179 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Төрийн өмчийн хорооны 2008 оны 191 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтын ...” гэснийг “...Төрийн өмчийн хорооны 2008 оны 191 дүгээр тогтоолын хавсралтын “Нийслэлийн өмчөөс 2008 онд эхний ээлжинд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт”-ын, Хоёр. Үл хөдлөх хөрөнгө гэсний 5-д заасан ... ” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах  гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.