Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-05-18
Дугаар 35
Хэргийн индекс 031/2010/0518/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цэндийн Цогт
Нэхэмжлэгч Ү.Маам
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд “Нийслэл Өргөө” ХК
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 03 сарын 18 –ны өдрийн 97 дугаар шийдвэрийн тогтоох  хэсгийн 1 дэх заалтыг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1 дэх хэсгийг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012081 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг шинээр нэмж “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан газар эзэмшигчийн зөвшөөрлийг хуульд заасан шаардлага хангасан байдлаар авч, өмчлөгч гэдгийг баттай нотолсон баримтад үндэслэн өмчлөгчийн өмчлөх эрхийг Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн шинэ захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгасугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын дугаарыг 3, 3 дахь заалтын дугаарыг 4 болгож тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг нэхэмжлэгч Ү.Маамд буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.