Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-04-13
Дугаар 03
Хэргийн индекс 044/2011/0006/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Авирмэдийн Отгонцэцэг
Нэхэмжлэгч Арвайхээр сумын 6-р баг, 35-р гудамж, 363 тоотод оршин суугч Ц.Дамдинсүрэн, мөн сумын 6-р баг, 26-р гудамж, 256 тоотод оршин суугч Ж.Дондовдолгор, түүний өмгөөлөгч М.Батзориг, итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхжаргал
Хариуцагч Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Пүрэвсүрэн, Засаг дарга Т.Гончигдорж
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.4.шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах.
Шийдвэрийн товч
  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг баримтлан Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнд  буцаан олгосугай.
  3.   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн  86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.