Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-10-12
Дугаар 196
Хэргийн индекс 031/2011/0294/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Мишигийн Батсуурь
Нэхэмжлэгч “Тулгатын-Уул” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд “Зэлэм” ХХК
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч
  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 330 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8, 20 дугаар зүйлийн 20.1, 49 дүгээр зүйлийн 49.5, 49.6-д заасныг тус тус баримтлан “Тулгатын уул” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 213 дугаар шийдвэр, 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 434 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлага болох 2010 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн 298 дугаар шийдвэрийн “Тулгатын уул” ХХК-д холбогдох хэсэг, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 24527Х дугаар өргөдлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж  өөрчилсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
  3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.