Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-09-29
Дугаар 185
Хэргийн индекс 031/2011/0604/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Авирмэдийн Отгонцэцэг
Нэхэмжлэгч “Монголын алт” (МАК) ХХК, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК
Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд “Өсөх зоос” ХХК
Маргааны төрөл Газар, Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах;
Шийдвэрийн товч

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 320 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Монголын Алт” ХХК, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т зааснаар “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийн сухайт орчмын Хүрэн овоо, Хүрэн шанд нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж “Өсөх Зоос” ХХК-ийн гаргасан өргөдөлд дэмжсэн санал өгсөн Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 143, 144 тоот саналыг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч “Монголын алт” ХХК, “Чинхуа-МАК-Нарийн Сухайт” ХХК нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, тэдгээрт олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.08.08 0320 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Доржгочоогийн Баатархүү “Монголын алт” (МАК) ХХК, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК Өмнөговь аймгийн Засаг дарга
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.09.29 185 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Авирмэдийн Отгонцэцэг “Монголын алт” (МАК) ХХК, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК Өмнөговь аймгийн Засаг дарга
2012.04.04 107 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Дэмбэрэлийн Батбаатар “Монголын алт” (МАК) ХХК, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК Өмнөговь аймгийн Засаг дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.12.12 234 Улсын дээд шүүх Оросоогийн Зандраа “Монголын алт” (МАК) ХХК, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК Өмнөговь аймгийн Засаг дарга
2012.06.04 83 Улсын дээд шүүх Чулууны Тунгалаг “Монголын алт” (МАК) ХХК, “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК Өмнөговь аймгийн Засаг дарга