Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-07-04
Дугаар 208
Хэргийн индекс 031/2013/0011/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч “НИК” ХХК
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09 –ний өдрийн 153 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “НИК” ХХК-ийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/124 тоот албан шаардлага, мөн өдрийн Газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдэд хийсэн хяналт шалгалтын нэгдсэн дүгнэлтийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гартал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0000090 тоот шийтгэврийг түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 –д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.