Шийдвэрийн төрөл | Магадлал |
---|---|
Огноо | 2013-12-11 |
Дугаар | 378 |
Хэргийн индекс | 220/2012/0028/З |
Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Нэхэмжлэгч | Эрдэнэт үйлдвэр ХХК |
Хариуцагч | Мэргэжлийн хяналтын газрын Автозамын хяналтын улсын байцаагч Ш.Сүнжидмаа, Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүү, Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Ө.Амармэнд, Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч Б.Булган |
Хариуцагчийн төрөл | аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | Бусад |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Өөрчлөлт оруулсан |
Шийдвэрийн товч | ТОГТООХ нь: 1. Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.6, 4.1.7, 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.11, 10.10, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Авто замын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийг хангаж Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автозамын хяналтын улсын байцаагч Ш.Сүнжидмаагийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14/07/030/365 дугаар дүгнэлтийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14/07/030/406, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч Ш.Сүнжидмаа, Барилгын техникийн улсын байцаагч Н.Азхүү нарын 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 14/07/030/397, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Ө.Амармэнд, улсын байцаагч Б.Булган нарын 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2012/04 дүгээр дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д буцаан олгосугай. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Нэхэмжлэгч | Хариуцагч |
---|---|---|---|---|---|
2013.04.22 | 074 | Улсын дээд шүүх | Чулууны Тунгалаг | Х.Бямбадорж | Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс |