Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-07-27
Дугаар 130
Хэргийн индекс 031/2011/0103/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дэмбэрэлийн Батбаатар
Нэхэмжлэгч Ё.Нямдулам
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Г.Үүрцайх
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар захирамжийн 1899-д тусгагдсан Д.Ганболд /агсан/-д холбогдох хэсгийг нөхцөл байдлыг тодруулж, Нийслэлийн Засаг даргаас дахин газар өмчлүүлэх тухай шийдвэр гартал түдгэлзүүлсүгэй” гэж, шийдвэрт 2 дахь “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан газрыг өмчилж авах эрх бүхий этгээдийг хуульд заасны дагуу нотолсны үндсэн дээр газрыг өмчлүүлэх тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасугай” гэсэн заалт нэмж, шийдвэрийн 2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, Ё.Нямдуламд буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.05.20 0205 Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Хөхийсүрэнгийн Батсүрэн Ё.Нямдулам Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.10.10 186 Улсын дээд шүүх Цэгмидийн Сумъяа Ё.Нямдулам Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр