Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-12-14
Дугаар 236
Хэргийн индекс 033/2011/0028/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Цэнгэл сумын Засаг дарга Т.Манкей
Хариуцагч аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Б.Ерболат
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

           1. Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17 –ны өдрийн 42 дугаар шийдвэрийн “тогтоох”  хэсгийн 1 дэх заалтын “Цэнгэл сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 23 –ны өдрийн 29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Ерболатын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, “Цэнгэл сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 23 –ны өдрийн 29 дүгээр  захирамжийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд Х.Соронзонболд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Х.Соронзонболд, гуравдагч этгээд Б.Ерболат нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.10.17 42 Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх Зукарын Гульбарша Цэнгэл сумын Засаг дарга Т.Манкей аймгийн Засаг дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.03.19 43 Улсын дээд шүүх Цэгмидийн Сумъяа Цэнгэл сумын Засаг дарга Т.Манкей аймгийн Засаг дарга