Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-12-12
Дугаар 382
Хэргийн индекс 049/2013/0019/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дэмбэрэлийн Батбаатар
Нэхэмжлэгч Ц.Гантулга
Хариуцагч Ховд аймгийн НДХ-ийн дарга Д.Мягмарцоож
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Д.Нямдэмбэрэл
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

      1. Увс аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг баримтлан гуравдагч этгээд Г.Нямдэмбэрэлийн “одоо эрхэлж буй албан тушаалын ангилал, зэрэг дэв, цалин хөлстэй тэнцэх ажилд томилохыг даалгах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” өөрчилж гэж,  4 дэх заалтаас “мөн 70200 төгрөг гаргуулж гуравдагч этгээдэд тус тус” гэсэн хэсгийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.10.11 17 Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх Түмэнжаргалын Оюунгэрэл Ц.Гантулга Ховд аймгийн НДХ-ийн дарга Д.Мягмарцоож