Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-12-04
Дугаар 372
Хэргийн индекс 038/2013/0018/З/
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дэмбэрэлийн Батбаатар
Нэхэмжлэгч Цэрэнгийн Цэрэндорж
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

     1. Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.12, 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад иргэн Ц.Цэрэндоржид хөрөнгө олгох эсэх тухай шийдвэрийг Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.12-д заасны дагуу гаргахыг даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4, 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар Ц.Цэрэндоржийн “хариуцагчаас нөхөн төлбөрийн зөрүү 22522500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270562 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 200362 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж түүнд буцаан олгож, хариуцагч Дархан сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэрэндоржид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.10.09 28 Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх Зундуйн Энхтуяа Цэрэнгийн Цэрэндорж Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга