Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-06-23
Дугаар 90
Хэргийн индекс 031/2011/0064/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Ж.Должоо
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд “Эм энд Жи констракшн”ХХК
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

            1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Должоогийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.