Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-01-03
Дугаар 20
Хэргийн индекс 050/2012/0011/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Мишигийн Батсуурь
Нэхэмжлэгч Ховд аймгийн Ардчилсан нам
Хариуцагч Ховд аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Б.Дүгэржав, Ц.Ганчимэг, У.Батзаяа
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 8 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ховд аймгийн ардчилсан намын "нэр дэвшигч Б.Дүгэржав, Ц.Ганчимэг, У.Батзаяа нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд У.Батзаяа, Б.Дүгэржав, Ц.Ганчимэг, нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн  танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.11.08 08 Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх Доржийн Тайванхүү Ховд аймгийн Ардчилсан нам Ховд аймгийн Сонгуулийн хороо