Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-08-31
Дугаар 161
Хэргийн индекс 031/2010/0510/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цэндийн Цогт
Нэхэмжлэгч С.Отгонбаяр
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Б.Энхтүвшин, М.Батболд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч
  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны  5 сарын 03-ны өдрийн 173 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3,  32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Отгонбаярын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр захирамжийн М.Батболдод холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 111 дүгээр захирамжийн М.Батболдод холбогдох хэсэг, Б.Энхтүвшингийн газар өмчлөх эрхийн Г220410956 дугаар бүртгэлд бүртгэгдсэн Эд хөрөнгө түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Б.Энхтүвшингийн бие даасан шаардлагыг хангаж, “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 02-ны 02 дугаар захирамжийн С.Отгонбаярт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжийн С.Отгонбаярт холбогдох хэсэг, 2007оны 02 дугаар сарын 08-ны өдрийн С.Отгонбаярт олгогдсон 18660312299968 нэгж талбарын дугаар бүхий 000003478 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг Б.Энхтүвшинд буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг М.Батболдод буцаан олгосугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.